БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР

  • Байгууллагын эрүүл зөв соёл, ажлын таатай орчин нөхцөл
  • Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах боломж
  • Тасралтгүй суралцах, ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмждэг орчин
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахиж дэвших ижил тэгш боломж
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж

ХАМТДАА ХӨГЖИХ ҮНЭ ЦЭН

Хүн бүр тасралтгүй сурч хөгжих, өсөж дэвжих орчинд ажиллаж, амьдрах нь бидний салшгүй нэгэн хэсэг болсон. Тиймээс л М-Си-Эс-д ажиллаж буй хүн бүрт өдөр бүр мэдсэн сурснаа бусдадаа хуваалцах, хувь хүн болон мэргэжлийн ур чадвараа байнга өнгөлөх боломжийг M-Си-Эс Академи олгодог.

Life at MCSМ-СИ-ЭС ДЭХ АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР

Уян хатан ажлын цагийн хуваарь, ажилчдын хөнгөлөлт урамшуулал, ажлын байрны таатай орчин, сонирхлоороо нэгдэх олон нийтийн үйл ажиллагаа зэрэг ажил, амьдралын тэнцвэрийг хадгалсан гайхам соёлыг М-Си-Эс-ээс мэдрээрэй.

М-Си-Эс академи

М-Си-Эс Группийн сургалт хөгжлийн тогтолцоо нь дотоод нөөц бололцоо, хамтдаа тасралтгүй хөгжих, хуваалцах зарчимд суурилан М-Си-Эс-чүүд харилцан нэг нэгнээ хөгжүүлэх бодлогоор хэрэгждэг. Энэ хүрээнд группийн 75 гаруй дотоод мэргэшсэн сургагч багш нар мэргэжлийн болон ерөнхий ур чадварын 130 гаруй сургалт, хөтөлбөрийг зохион байгуулж байна. Хувь хүн бие даан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хандлагыг дэмжин урамшуулдаг тогтолцоотой.

Сонгон шалгаруулалтын үе шат

Анкетын сонгон шалгаруулалтАсуудал шийдвэрлэх чадварын тестЯрилцлагаНэмэлт сонгон шалгаруулалтШийдвэр гаргалт
АХИЖ ДЭВШИХ ИЖИЛ ТЭГШ БОЛОМЖ

Бид ажилтан бүрт карьерийн хувьд ахиж дэвших эн тэнцүү боломжийг олгодог шударга, нээлттэй, ёс зүйтэй соёлтой хамт олон. Манай группт оюутны ширээнээс ажлын гараагаа эхлэн менежер, захирал болон удирдах түвшинд амжилттай ажиллаж байгаа олон залуучууд байдаг нь бидний бахархал, үлгэр дуурайлал болдог. Танд ч бас боломж байгаа учраас бидэнтэй нэгдээрэй.

Яг одоо 141 нээлттэй ажлын байр байна

Та өөрийн бүртгэлээ үүсгээд нээлттэй ажлын байрны заруудыг цал алдалгүй авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй
Talent
network-д
бүртгүүлэхmore