PEOPLE OF MCS #01
Нэг удаа удирдлага маань “Амьдралдаа анх удаа ажлаа сайн гүйцэтгэснийхээ төлөө биш, ажилтнаа зөв хүмүүжүүлсэн гэсэн магтаал сонслоо” гэхэд бид хамтдаа их инээсэн.
Уян хатан ажлын цагийн хуваарь, ажилчдын хөнгөлөлт урамшуулал, ажлын байрны таатай орчин, сонирхлоороо нэгдэх олон нийтийн үйл ажиллагаа зэрэг ажил, амьдралын гайхам соёлыг М-Си-Эс-ээс мэдрээрэй.
Нэг удаа удирдлага маань “Амьдралдаа анх удаа ажлаа сайн гүйцэтгэснийхээ төлөө биш, ажилтнаа зөв хүмүүжүүлсэн гэсэн магтаал сонслоо” гэхэд бид хамтдаа их инээсэн.
Тав тухтай ажиллах орчин, нөхөрсөг хамт олонтой байх үед ажил дээрх цаг хугацаа маш хурдан, илүү үр бүтээмжтэй өнгөрдөг.
Хайртай хүмүүстэйгээ урт удаан, эрүүл, аз жаргалтай, сэтгэл тайван амьдрахын тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь маш чухал. Тэгвэл бид энэ асуудлаа компанидаа даатгачихдаг.
Урлагийн наадам, спортын тэмцээн уралдаан, олон нийтэд чиглэсэн сайн дурын ажлуудад сонирхлын бүлгээрээ нэгдэн М-Си-Эс-чүүдийн ялгарах соёлоо бид хамтдаа бүтээдэг. Группийн хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг тэсэн ядан хүлээж, удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо хөгжилдөн, өөрсдийн сонирхлоороо нэгдэж чаддаг гэр бүлсэг хамт олон билээ.
Суралцаж байх хугацаандаа мэргэжлийн чиглэлээрээ дадлага хийх, мэдлэг туршлага хуримтлуулах, хамт олон найз нөхөдтэй болох төдийгүй цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг MCS Internship хөтөлбөр залуучуудад олгодог.